© 2018 Development Initative Infrastructure Project - All Rights Reserved.

“ХИЛИЙН БООМТ” Дэд төсөл

Төслийн зорилго нь Монгол Улсын хилийн боомтын төрийн албан хаагчид, иргэдийн ажиллаж амьдрах таатай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх болон нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулан орон сууц, хилийн боомтуудын цогцолборын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхэд чиглэгдэж байгаа юм. Тодруулбал:

  • Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах;
  • Хилийн боомтын шалган нэвтрүүлэх хэсгийн нарийвчилсан төлөвлөлтийг хийж, зам барилгын ажлыг хийх;
  • Хилийн боомтуудад суурьшлын шинэ бүс байгуулах зорилгоор түрээсийн болон иргэдийн орон сууцны нэг маягийн зургийг бүс нутгийн онцлогийг харгалзан 3-4 төрлөөр хийж, угсармал орон сууцны төсөл боловсруулж гүйцэтгүүлэх;
  • Говийн бүсийн хилийн боомтуудыг цөлжилтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор хамгаалалтын ногоон бүсийг оновчтой дэд бүтцийн шийдэлтэйгээр хөгжүүлэх;
  • Дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гадаадын хот, суурин газартай хил залгаа боомтуудад байнгын болон богино хугацааны худалдаа, үйлчилгээ зохион байгуулах төвүүдийг байгуулах;
  • Инженерийн шугам сүлжээ (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, харилцаа холбоо)-ны одоогийн түвшин дэх хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчилнэ.